Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн нас баржээ DNN.mn

Дэлхийн хамгийн өндөр настай хүнд албан ёсоор тооцогдож байсан япон эмэгтэй 119 насандаа нас баржээ. Кане Танака нь 1903 онд төрсөн гэдэг. Тэр жил бол Жорж Оруэллийн тодорхойлсноор Япон дэлхийн хэмжээний гүрэн болж сэргэн мандсан үе байв. Кане 100 жилийн өмнө, 19 настайдаа нөхөрт гарч, дөрвөн хүүхэд төрүүлсэн бөгөөд гоймонгийн дэлгүүр зэрэг янз бүрийн газарт ажил хөдөлмөр эрхэлж байсан аж. Нөхөр нь 1937 оны Хятад-Японы дайнд оролцсон бол хүү нь Дэлхийн хоёрдугаар дайнд байлдаж явжээ. Тэрээр мөн “Токио 2020” олимпын бамбарт буухиалах байсан ч коронавируст цар тахлын улмаас оролцож чадалгүй өнгөрчээ. Кане Танака амьдралынхаа сүүлийн жилүүдийг настныг асрах газарт өнгөрөөсөн юм.

Кане Танака нас барснаар Францын 118 настай гэлэнмаа Люсиль Рэндон дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж тооцогдох боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *