Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн анхны дижитал арт музейг Японд нээлээ

Дэлхийд төрөл бүрийн сонин хачин музей бий. Сэкс музей, зайрмагны музей, төрөл бүрийн үсний музей хүртэл бий. Тэгвэл Японд нэгэн шинэ сонирхолтой музей үүдээ нээжээ. Өөрсдийгөө ультра технологичид гэж нэрлэсэн Японы хэсэг залуус дижитал арт музейг байгуулсан байна. Тэд Токогийн “Mori Building”-д 10 мянган хавтгай дөрвөлжин талбайд музейгээ нээжээ. Тус музейн олон нийттэй харилцах захирал Такаши Кудо, бидний дижитал ажлууд хэн бүхэнд урьд өмнө нь мэдрээгүй мэдрэмжийг өгнө гээд, музэйд өдөр бүр зочилсон ч өөр өөр мэдрэмжийг амтлах боломжтой гэв. Тэрээр “Учир нь дижитал арт бол хийсвэр, хил хязгааргүй урлаг.

Ямар нэгэн баримал хийлээ, зураг зурлаа гэхэд гэхэд түүнийг маргааш нь өөрчлөхөд хэцүү. Харин бид ажлаа яаж л бол яаж өөрчилж болно. Мөн музейн үзэгч өөрөө энэ дижитал артын нэг хэсэг нь болно гэдгээрээ онцлог” гэжээ. Уг музейг том хүн 2400 иен төлж үзэх юм байна. Шинэ музейн тасалбар одоогоор олдохгүй байгаа бөгөөд наймдугаар сар хүртэл тасалбар борлогдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *