Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн эдийн засгийн өсөлтөд Украины байдал, Эбола саад болжээ

Энэ онд дэлхийн эдийн засгийн удаашруулсан шинэ хүчин зүйлс нь Украины байдал болон Африк дахь “Эбола” вирусийн тархалт боллоо гэж НҮБ-ын нийгэм эдийн засгийн асуудал хариуцсан газрын шинэ тайланд дурджээ.

Нефтийн үнэ, Украин, Сири, Иракийн хямрал 2015 оны гол сорилтууд болж магадгүй байна. “2014 онд дэлхийн эдийн засгийн өсөлт тааруу, жигд бус үзүүлэлттэй байлаа. Дэлхийн санхүүгийн хямралын үр дагаварт шахалт үзүүлсээр байгаа бөгөөд үүний сацуу Украин зэрэг геополитикийн шинэ мөргөлдөөн болон “Эбола” вирусийн халдварын тархалт дэгдлээ” гэж дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал болон 2015 оны урьдчилсан таамгийн талаарх НҮБ-ын тайланд дурджээ.

“Энэ онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 2 хувьтай байгаа бол Европын эдийн засагт хэврэг байдал ажиглагдлаа” гэж НҮБ-ын удирдах газрын цахим хуудсанд нийтлэгдсэн тайланд дурдсан байна.

Хөгжиж буй орнуудын хувьд эдийн засгийн өсөлт 2014 оны хугацаанд харьцангуй өөр өөр үзүүлэлттэй байв. Ингэхдээ хэд хэдэн орны эн түрүүнд Латин Америк болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын өсөлт удааширчээ. Харин Зүүн Азийн орнууд, тухайлбал, Хятадын эдийн засгийн өсөлт аажмаар буурсан байна.

Ирэх оны урьдчилсан таамгаас үзвэл, еврогийн бүсийн эдийн засгийн байдал тогтворгүй байх бол хөгжиж буй орнуудынх удааширсан хэвээр байх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *