Categories
мэдээ спорт

Дэлхийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Монголд ирнэ

Улаанбаатар хотноо энэ сарын 22-24-ний өдрүүдэд болох зуны олимпын
ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The
first “Last-Chance” тэмцээнд дэлхийн таван тивийн 81 орны баг оролцохоор
мэдүүлгээ ирүүлжээ.

Тэмцээнд оролцохоор ирсэн гадаадын бөхчүүд Спортын төв ордон,
“Чингис” зочид буудлын Бялдаржуулалтын танхим, “Говь ресорт” амралтын
бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж. Тухайлбал,
Спортын төв ордонд АНУ, БНСУ, Гондурас, Колумб, Молдав, Норвег, Украины
тамирчид, “Говь ресорт” амралтад Казахстан, Латви, Финланд, Франц, Швед
зэрэг нийтдээ хорь орчим орны 80 гаруй бөх бэлтгэл сургуулилтаа хийж
байгаа юм байна.

Мөн өчигдөр манай улсад 26 орны бөх ирсэн бол Дэлхийн бөхийн нэгдсэн
холбооны төлөөлөгчид энэ сарын 21-нд манай улсад ирэх нь. Дашрамд
сонирхуулахад, “RIO-2016” олимпын эрх авах чөлөөт, сонгомол бөхийн
дэлхийн нэгдүгээр шатны тэмцээнийг нээхээр Дэлхийн чөлөөт бөхийн
холбооны ерөнхийлөгч Лалович пүрэв гарагт Монголд ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *