Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банк бага орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ DNN.mn

Дэлхийн банк Орос, Украины дайнтай холбоотойгоор бага орлоготой орнуудад урьд өмнө байгаагүй томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тодруулбал, дайны улмаас эдийн засгийн хүндрэлд орсон бага орлоготой орнуудад Дэлхийн банк ирэх 15 сарын хугацаанд 170 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ. Зургадугаар сарын эцэс гэхэд 50 тэрбум ам.доллар нийлүүлнэ гэв.

Энэ тухай мэдэгдлийг Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс хийсэн байна. Трасс хэлэхдээ, “Орос улс Украиныг бөмбөгдөж байгаа нь дэлхийн талхны сагсны экспортыг бараг бүхэлд нь зогсоож, үнийн огцом өсөлт үүсгэж байна. Энэхүү дэмжлэгээ бид Оросын харгислалын эсрэг хамгийн эмзэг улс орнуудад чиглүүлнэ.Их Британи Дэлхийн банкаар дамжуулан нэг тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргаж Украинд илүү их зээл олгох боломжтой болсон” гэв. Их Британи нь Дэлхийн Банкны үүсгэн байгуулагч гишүүн орон бөгөөд дэлхий даяар хүн төрөлхтний болон эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, хамтын хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжиж ажилладаг.

Дэлхийн банкнаас Украинд 88.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд Украины Сангийн сайд Сергий Марченко гарын үсэг зуржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *