Categories
гадаад мэдээ

Дэлхийд шинэ дэг журам тогтоохын тулд хүчээ нэгтгэхийг Си дарга Путинд санал болгов

Энэтхэг улсын Гоа мужид болж байгаа BRICS-н дээд хэмжээний уулзалтын үеэр манай хоёр хөрш уулзжээ. Энэ үеэр Хятадын тэргүүн Си Зинпинь Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг хуучны анд нөхөр гэж нэрлээд, “Олон улсын тавцан дээр хоёр орны үйл ажиллагааг зөвшилцөн нэгтгэх хэрэгтэй” хэмээв.

Си дарга “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн хувьд, мөн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн хувьд манай хоёр орон зөвшилцөн тохирч олон талт бүтцийн хүрээнд харилцаа холбоогоо улам нэмэгдүүлье. Гол түлхүүр асуудлуудыг та бид өөрсдийн байр суурийн үүднээс шийдэх шаардлагатай. Ингэснээр хамтын хүчин чармайлтын дүнд дэлхий дээр илүү шударга, оновчтой дэг журмыг тогтоох болно” хэмээн Путинд хэлжээ.

Харин Оросын Ерөнхийлөгч Путин “Хятадын тэргүүнтэй уулзах боломж олдсонд баяртай байна. Манай хоёр орны хамтын ажиллагаа их эрчимжиж байгаа. Орос, Хятадын харилцаа холбоо улстөрийн дээд түвшинд төдийгүй Засгийн газар, яам, компаниудын түвшинд ч өргөн хүрээтэй болсон билээ” хэмээн хариуллаа.

Хятадын тэргүүн Си Зинпинь “ОХУ-д сая болж өнгөрсөн сонгуульд “Нэгдсэн Орос” нам итгэлтэйгээр ялалт байгуулсанд баяр хүргэж байна. Маш хурдан өөрчлөгдөн хувирч буй энэ дэлхий дээр Орос орны тогтвортой хөгжил нь даян дэлхийд төдийгүй Хятадад ч сайн зүйл” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *