Дэлхий даяар нэг өдөрт коронавирусийн халдвар авсан 430 мянган хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт халдвар авсан нь батлагдсан 68,5 сая хүн байгаагаас 47,4 сая нь эдгэрээд байна.
Нэг өдөрт 572 мянган хүн шинээр халдвар авч 11 мянган хүн нас барсан бөгөөд нийт нас барагсдын тоо 1,56 сая болжээ. Одоогоор 19,5 сая хүн эмчлүүлж байгаагаас 106 мянган хүний бие хүнд байгаа аж.
Нэг өдөрт хамгийн олон хүн эдгэрсэн улсууд:
АНУ – 94,170
Бразил – 53,642
Энэтхэг – 37,161
Итали – 25,497
ОХУ – 24,938
Польш – 16,399
Пакистан – 13,932
Украин – 12,860
Иран – 11,269
Колумби – 10,731