Categories
мэдээ нийгэм

Дээврийн хаалганы цоожийг шалгаж эхэлжээ

Сүүлийн өдрүүдэд иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орон сууцны дээврээс үсрэх, цаашлаад амиа алдах тохиолдол ихсэж буй. Иймд цагдаагийн алба хаагчид харьяа дүүрэг, хорооны орон сууцны барилгуудын дээвэрт шалгалт хийж, хаалганы цоожийг шалгаж эхэлжээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирсэн шаардлагын дагуу тухайн орчим байрлалтай орон сууцны дээврийн хаалганы цоожийг шалгаж ажиллаж байна.

Мөн баяр ёслолын цаг үе ирж байгаатай холбоотой хулгай дээрэм гэх мэт гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *