Categories
мэдээ нийгэм

Дэд сайд Ө.Пүрэвбаатарын халтар азарга түрүүллээ

Баянгол дүүргийн үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож буй. 50 жилийн ойд зориулсан “Баянгол номадик фестиваль” үргэлжилж байна. Өчигдөр орой “Баянголын үдэш” шоу цэнгүүн Улаанбаатар паласын гадна талбайд болсон. Тэгвэл фестиваль өнөөдөр Хүй долоон худагт үргэлжилж байна.

Дөнгөж сая хурдан азарга барианд орлоо. Нийт 50 азарга гарааны зурхайгаас гарснаас Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Эрчим яамны дэд сайд Ө.Пүрэвбаатарын халтар азарга түрүүллээ. Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын Төмөрбаатарын зул зүсмийн азарга оров. Гуравт Баянзүрх дүүргийн Ган-Эрдэнийн буурал азарга, дөрөвт манлай уяач Д.Хишигжаргалын хонгор, айргын тавд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Н.Ганболдын хүрэн азарга хурдаллаа.

Одоо баяр наадам, сур, шагайн харваа, хүчит бөхийн барилдаанаар цааш үргэлжилнэ. Мөн их нас, соёолон морьдын уралдаан болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *