Дауны хам шинж буюу хромосомын түвшинд гарсан өөрчлөлтийн улмаас биеийн болоод оюун ухааны хөгжлийн сааталтай төрсөн хүү Америкийн хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон бусад нэмэлт тэжээл үйлдвэрлэгч “Гербер” /Gerber/ компанийн энэ оны нүүр царай болжээ.
Брэндийнхээ нүүр царайгаар Дауны хам шинжтэй хүүхдийг сонгосон “Гербер” компанийг нийгмийн сүлжээ хэрэглэгчид, тэдний дотор ийм төрөлхийн эмгэгтэй хүмүүсийн ар гэрийнхэн ихэд магтан сайшааж байна.
Дауны синдром буюу Дауны хам шинж нь 21 дэх хромсом хос биш, гурав болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Жон Лэнгдон Хэйдон Даун гэдэг Их Британийн физикч төрөлхийн ургийн гажигтай хүмүүсийг судалж, өвчний оношийг тогтоон “Дауны синдром” гэж өөрийн нэрээрээ нэрлэсэн түүхтэй.