Categories
мэдээ спорт

ДАШТ-нд амжилттай оролцсон тамирчид эх орондоо ирлээ

Туркын Самсун хотноо долоодугаар сарын 20-22-ны хооронд Дип тулааны спортын ДАШТ гурван төрлөөр зохиогдож өндөрлөлөө. Энэхүү тэмцээний жүдо бөхийн ангилалд Монгол Улсаас гурван тамирчин өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Мөн тэд багаараа мөнгөн медалийн эзэд болсон байна. Баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Энэ удаагийн тэмцээнээс хоёр жил тутамд болдог Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Зуны олимпийн наадмын хошой хүрэл медальт Б.Наваанжамц 81 кг-ын жинд өрсөлдөж, дэлхийн аварга болсон. Мөн 73 кг-д Б.Мөнх-Оргил мөнгөн медаль, 100 кг-ын жинд Г.Шижирбаатар хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Манай тамирчид хэдийгээр багийн тэмцээнд оролцох боломжгүй байсан ч Туркийн талаас хоёр тамирчинг оролцуулж багийн төрөлд өрсөлдөх боломжийг хангажээ.

Дип спортын ДАШТ-нд 27 улс тамирчдаа илгээсэн бөгөөд Турк улсад гарсан нийгмийн эмх цэгцгүй байдлын улмаас 10 гаруй орны тамирчид хүрэлцэн ирээгүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *