Categories
мэдээ спорт

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр зулын гол болж тэмцэнэ хэмээн мэдэгдлээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр “Зулын гол болно” хэмээн мэдэгдлээ. Тэрээр арваннэгдүгээр сарын 19-нд болох Монголын чөлөөт бөхийн холбооны Их хурал болох өдөр ийм хүнд хэлбэрээр тэмцэхээс өөр аргагүй боллоо гэв.

Түүнийг Монголын чөлөөт бөхийн холбооны Их хуралд оролцуулахгүй гэжээ. Тэрээр, “Нэг ч удаа би Монголын чөлөөт бөхөд муу зүйл хийж яваагүй. Энэ амьдралаа төрсөн хүүхдүүдээсээ илүү түмний хүүхдийн төлөө зориулж ирсэн. Д.Сумъяабазар, А.Сүхбат нар өнөөдөр яагаад ингэж бидэнд хатуу хандаж байгаа юм бэ. Тэдний төлөө л бид явж, тамирчных нь хувьд зааж сургаж, ахын ёсоор хайрлаж ирсэн. Чөлөөт бөх гэж амь, амьдралаа зориулж ирсэн энэ спортын төлөө надад үнэхээр өөрөөр үзэл бодлоо илэрхийлэх боломж үлдээсэнгүй” гэлээ. Өдгөө тус холбооны ерөнхийлөгчөөр Асашёорюү Д.Дагвадорж, ерөнхий нарийн бичгийн даргаар О.Баянмөнхнар ажиллаж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *