Categories
мэдээ спорт

Дартсын багийн аварга шалгаруулах тэмцээн

Нийслэлийн 375 жилийн ойг угтан нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл Өргөө” цомын төлөөх дартсын багийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болж байна. Тус тэмцээн нь хоёр үе шаттай болж байгаа бөгөөд нэгдүгээр шатанд Нийслэлийн дүүрэг, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн төсвийн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн баг тамирчид өрсөлдөж дараагийн шатанд оролцох эрхээ авчээ. Харин хоёрдугаар шатанд шалгарсан багууд Монголын дартсын спортын холбоодын тамирчидтай аваргын төлөө тоглох байгаа юм.

Тэмцээн олимп буюу бүсчилсэн системээр явагдаж 1, 2 дугаар байраар гарсан багууд хагас шигшээд шалгарч цаашид тоглолтыг үргэлжлүүлнэ. Тэмцээнд тухайн байгууллагын үндсэн албан хаагч дөрөв буюу нэг эмэгтэй гишүүнтэй баг бүрдүүлж оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *