Categories
гадаад мэдээ

Дархлаажуулалтад хамрагдаагүй бол шимтгэл төлнө

Америкийн агаарын тээврийн “Delta Airlines” компани “Ковид-19”-ийн вакцинд хамрагдаагүй ажилтнуудаас ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 200 ам.долларын хураамж авахаар болжээ.

Уг мөнгийг байгууллагаас санхүүжүүлж буй эрүүл мэндийн хөтөлбөрт суутгах юм байна. Энэ талаар “Delta Airlines” компанийн гүйцэтгэх захирал Эд Бастиан ажилтнууддаа илгээсэн захидалдаа онцолжээ. Хэрэв дархлаажуулалтад хамрагдаагүй ажилтан ковидоор халдварлаж эмнэлэгт хэвтвэл зардлаа өөрсдөө төлөхөөр болж байгаа юм. Учир нь тус компаниас коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ажилтан бүрийн эмчилгээний зардалд дунджаар 50 ам.долларын зардал гаргаж буй нь санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлэх болсон. Тиймээс зардлаа нөхөх зорилгоор шимтгэл хураах шийдвэр гаргаад байгаа аж.

Түүнчлэн дээрх байгууллагаас есдүгээр сарын 30-наас эхлэн халдвар авсан ажилтнуудад цалинтай чөлөө олгохоо зогсоох болсноо мэдэгджээ. Мөн дархлаажуулалтад хамрагдаагүй ажилтан бүрийг есдүгээр сарын 12-ноос эхлэн долоо хоног тутам шинжилгээ өгч, битүү орчинд амны хаалт зүүхийг шаардах гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *