Categories
мэдээ нийгэм

Дарханы замд осол гарч, гурван хүн амиа алджээ

Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албанд нийт 333 дуудлага ирснээс зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн замд Hyundai Sanata-6 автомашины жолооч А нь Toyota Prius-20 Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч С/53 настай эрэгтэй, О/37 настай эмэгтэй/, А/34 настай эмэгтэй/ нарын 3 хүний амь нас хохирсон байна.

Мөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *