Categories
мэдээ нийгэм

Дарханы замд хурд хэмжигч ажиллуулж байна

Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд “Dahua” маркийн зөөврийн хурд хэмжигч багаж ашиглан хяналт шалгалтыг явуулж байна. Улсын болон орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувь нь жолооч нар замын нөхцөлд хурдаа зөв тохируулаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс шалтгаалдаг байна. Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч та “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг хэрэглэн” замын хөдөлгөөндөө соёлтой, сахилгатай оролцохыг зөвлөлөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *