Categories
мэдээ нийгэм

​“Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК”-ийн ажилчид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадахгүй байна гэв

Өнөөдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Сувдгэрэл болон тус үйлдвэрт 2009-2018 оны хооронд ажиллаж байсан Г.Хишигбаяр нар үйлдвэрийн мянга гаруй ажилчна санал хүсэлт, шаардлагын дагуу мэдээлэл хийлээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Сувдгэрэл: “Төрийн өмчит компанийн хөрөнгө баялаг, удам угсаа, баялгийг бүтээж байгаа ажилчид өнөөдөр баялгаас хүртэж чадахгүй, хөдөлмөрөө шударга үнэлүүлж чадахгүй байгаа нь гол асуудал юм. Ингээд компанийнхаа өнөөгийн баялгийг товчхон танилцуулъя.

“Экологийн цогцолбор байгуулах” концессийн гэрээг байгуулж ажиллаж эхэлснээс хойш зургаан жил болж байна. Гэрээний заалтанд дөрвөн жилийн хугацаанд төмрийн хүдрийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргах, жилд 500-гаас доошгүй хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулах заалттай бөгөөд дөрвөн жилийн хугацаанд барих ёстойгоос өнөөдөр зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр маань 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдөр үйл ажиллагаа нь жигд бус, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хүдэр зөөдөг уурхай болон хувирлаа. Хүнд, халуун нөхцөлд ажилладаг туршлагатай, дадлагажсан ажилчдын маань цалин орлого нэмэгдсэнгүй, нийгмийн хамгааллын асуудал шийдэгдсэнгүй. Өнөөдөр төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж, үр дүнгийн шагналаа жил бүр ажилчдадаа өгч байхад манайх сүүлийн таван жилд нэг ч удаа олгогдсонгүй. Үүнийүндсэн шалтгаан бол алдагдалтай, ашиггүй ажиллаж байгаа гэсэн шалтгаан байна. Энэ алдагдлын гол эх үүсвэр болох машин тоног төхөөрөмжийн жил бүрийн түрээсийн зардлын нэмэгдэл, менежментийн зардлын нэмэгдэл юм.

Тухайлбал, 2019 онд 27 тэрбум төгрөгийг зөвхөн түрээсэнд төлсөн байна. Манай компани Монгол Улсын хамгийн их нөөцтэй, хүдрийн өндөр агууламжтай стратегийн ордыг ашигладаг бөгөөд өнөөдөр хоёр уурхайгаасаа урд хөрш рүүөдөр шөнөгүй олборлолт хийж борлуулалт хийж байна. Гэтэл уул уурхайн олборлох салбарын хамгийн бага цалинтай нь манай үйлдвэрлэл болж байгаа юм. Тухайлбал, уул уурхайн салбарын 2019 оны дундаж цалин болхоёр сая зургаан зуун мянга болсон байхад манай ажилчид үүний 50 хувийг ч авахгүй байна. Өөрөөр хэлбэл энэ баялгийг бүтээж байгаа ажилчид маань баялгийг хүртэж чадахгүй, тэгш хүртэх зарчим алдагдсан, өнөөдөр үйлдвэрийн ирээдүйд итгэлгүй, сэтгэл нь гундуухан ажиллаж байна. Энэ бол маш шударга биш зүйл юм. Ийм учраас баялаг бүтээгчид бид тэгш хүртэх ёстой гэж үзээдүйлдвэрчний эвлэлийн хороо 2018 оны зургаадугаар сарын 8-нд компанийн ТУЗ-д, QFC компаниднайман заалт бүхий шаардлагыг хүргүүлсэн билээ. Гэтэл өнөөдрийг болтол ажилчдаа үл тоож, албан ёсны хариу өгөөгүйгээр барахгүй, ямар ч нааштай алхам хийхгүй байна.

Ийм учраас хуулийн хүрээнд тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Ингээд төр засаг нь төрийн өмчөө хяналтандаа авч, ажилчдадаа, баялаг бүтээж байгаа хүмүүстээ баялгийг нь хүртээж, шударга ёсыг тогтоох хэрэгтэй гэж үзэж байна” гэв.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК”-д 2009-2018 оны хооронд ажилласан Г.Хишигбаяр: “Тус үйлдвэрт есөн жил орчим ээлжийн мастераас авахуулаад инженерийн албан тушаал хүртэл хашиж байлаа. 2018 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр уг ажлаас чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөн шалтгаан бол цалин хангамжийн асуудал. Ерөнхийдөө уул уурхайн салбарын ажилчдын цалин хангамж өсч байхад манайуурхай 2014 оноос хойш тогтмол цалинтайгаа байсан. Эндээс хэлэхэд өндөр туршлагатай ажилчид, инженерүүд бол төмөрлөгийн үйлдвэрээс гарсан гэж ойлгож болно. Хамгийн гол нь гэр нь тэнд ойр гэх шалтгаанаар л ажилчид ажиллаж байна гэсэн үг” гэлээ.

Б. МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *