Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүч үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан автомат, гар бууны тэмцээн өнөөдөр Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн буудлагын талбайд боллоо.
Тэмцээнд Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Зэвсэгт хүчний 322 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, ШШГА, Хорих 435 дугаар анги, Шүүх, Прокурор, ШШГ, аймгийн ЗДТГ-ын нийт 10-н багийн 40 тамирчин оролцсон байна.
Баг бүрээс нэг эрэгтэй, эмэгтэй оролцсон бөгөөд нэгдүгээр байранд Зэвсэгт хүчний 322 дугаар анги, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 330 дугаар анги, гуравдугаар байранд Онцгой байдлын газар оржээ.