УИХ-ын гишүүн Б.Жавхлан сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг 15 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо.
Дархан-Уул аймгаас 100 гаруй хүүхэд Б.Жавхлан гишүүний нэрэмжит сургалтын тэтгэлэгт өрсөлдсөнөөс нийгмийн идэвх санаачилга, сурлагаараа манлайлагч 15 оюутан шалгарч өнөөдөр батламжаа Төрийн ордонд гардаж авсан юм.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ, “Аавынхаа дурсгалд зориулж байгуулсан “Болд” сангийн хүрээнд Дарханы хөгжил дэвшилд тус нэмэр болохоор бүхий л салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Энэ хүрээндээ “Шинэ Дархан” хөтөлбөр боловсруулаад байна. Мөн Дарханы шилдэг оюутан шалгаруулах хөтөлбөрийг анхны жилдээ зарлаж, шилдгүүддээ батламж гардуулж байгаадаа баяртай байна” гэлээ. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд нь МУИС, ШУТИС, АШУҮИС, СЭЗДС зэрэг дотоодын тэргүүлэгч их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд юм.