Дархан-Уул аймагт Covid-19-ийн 45 тохиолдол батлагдсан билээ. Тэдний ойрын хавьтлын 478 хүн тусгаарлалтад байгааг тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Халдвар авсан иргэдийг Улаанбаатар хотод эмчилж байснаас 17 нь эдгэрсэн. Өчигдөр (2020.12.25) нэмж 13 хүн бүрэн эдгэрэн, нутаг буцсан байна. Ийнхүү тус аймагт батлагдсан тохиолдол болох 45 хүнээс 30 нь бүрэн эдгэрчээ.