Categories
мэдээ нийгэм

Дархан, Сэлэнгэ, Орхон аймаг чиглэлийн замыг хаажээ

Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор төв, орон нутгийн замуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан. Тодруулбал өчигдөр 52-ын даваа, Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгэ, Орхон аймаг руу явах чиглэлийн замыг хаасан байна. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолоочдыг хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаарсан хэтрүүлэхгүй сонгож явах, хэрэв та яг замын хөдөлгөөнд оролцох гэж байгаа бол тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуйгаа тавьж хөдөлгөөнд оролцоорой ингэснээр гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх боломжтойг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *