Categories
мэдээ спорт

Дархан аварга Г.Өсөхбаяр цэргийн заан О.Батжаргалд өвдөг шороодлоо

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Дөрвийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Н.Энхжаргалаар, Улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр, Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн заан Э.Энх-Амгалангаар, Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Э.Сумъяабатаар дөрөв давлаа.

Аймгийн арслан Б.Цэдэнсодном Улсын заан Б.Батмөнхөөр дөрөв давлаа. Мөн аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ Улсын начин М.Өсөхбаярыг давж начны даваанд үлдлээ. Харин Дархан аварга Г.Өсөхбаяр цэргийн заан О.Батжаргалд өвдөг шороодлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *