Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дараахь боомтуудыг төмөр замаар холбоно

Монгол улс нийт 46 боомттой. Гэвч нийт экспортын 70 % Замын-Үүд, Гашуунсухайт, импортын 92% Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ноогдож байгаа нь ачааллыг ихэсгэж, төвлөрөл бий болгоод байна. Мөн эдгээр боомтын нэвтрүүлэг хүчин чадал хэрэгцээ, шаардлагаас 1.2-8.2 дахин бага байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дараах боомтуудыг автозам, төмөр замаар холбоно.

– Гашуунсухайт

– Ханги

– Шивээхүрэн

– Бичигт

Үр дүн: Бараа тээврийн өртгийг 75% хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмнэ.

Агаарын тээвэр: Ганц идэвхтэй боомттой. Цаашид агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, карго тээврийг хөгжүүлэн аялал жуулчлал, экспортын шинэ боломжуудыг нээнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *