“Даншиг-Хүрээ цам 2018” шашин, соёлын арга хэмжээ ирэх наймдугаар сарын 4, 5-нд Хүй долоон худагт болно. Тус арга хэмжээний үеэр морь уралдуулж, бөх барилдуулдаг уламжлалтай юм. Энэ жилийн даншигт өмнөх шигээ 256 бөх барилдуулах юм байна. Барилдах бөхчүүдийг ирэх долоо хоногийн баасан гараг буюу наймдугаар сарын 3-нд 09.00—17.00 цагийн хооронд бүртгэх ажээ. Бүртгэлийг Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын заал /хучнаар Хоршоолол нийгэмлэгт/ хийнэ. Наадамд барилдахаар бүртгүүлэх бөхчүүд иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирэх ёстойг сануулжээ.
Дашрамд дуулгахад, “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амарсайхан, Б.Пүрэвсайхан нарын 256 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байжээ. Үүнээс Архангай аймгийн Булган сумын харьяат бөх Р.Пүрэвдагва “Даншиг наадам-Хүрээ цам 2017” түрүүлснээр шашин соёлын наадамд гурав дахь удаагаа түрүүлж Даншигийн даян аварга цол хүртсэн ажээ.