Энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын их насанд 160 морь уралдлаа. Үүнээс наадмын их насны морьдын уралдааны түрүү магнайд өнгөрсөн жилийн наадмын аман хүзүүд орсон, Архангай аймгийн Батцэнгэл сумын уяач Х.Энхтайваны уясан халзан морь хурдалжээ. Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн уясан хээр морь хурдаллаа. Айргийн гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ө.Пүрэвбаатарын хээр морь оржээ.
Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Батхүүгийн уясан Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Тарвилан хийдийн хамба лам н.Ариунболдын хээр морь хурдалсан бол айргийн тавд Төв аймгийн Баян сумын уяач П.Цэвэгнямын морь хурдалсан байна.
О.ӨНӨР