Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмын өнөөдрийн хөтөлбөр

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам” шашин , соёлын наадам өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэнэ.

Өглөө 08:00 цагаас бурхан багшийн Ринсрэл залах ёслолоор даншиг наадам үргэлжлэн явагдана. Уншигч танд наадмын хоёр дахь өдрийн хөтөлбөрийг хүргэж байна.

08 дугаар сарын 07-ны өдөр, Ням гараг

08:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоон худагт

08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

08:30-09:00 Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

09:00-12:00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

10:00-13:00 Жороо морины уралдаан Хүй долоон худагт

12:00- 14:00 Үндэсний сурын харвааны адаг өрөг Хүй долоон худагт, Сурын талбайд

15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

17:00-17:20 Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Хүй долоон худагт, Сурын талбайд

17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

18:00-19:00 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Хүй долоон худагт

19:00-19:30 Хүчит бөхийн барилдааны Наймын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

19:30-20:00 Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн шөвгөрсөн бөхчүүдэд Даншигийн арслан, заан, начин цол үнэмлэх олгож, шагнал гардуулна. Хүй долоон худагт, цамын талбайд

20:00-20:10 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Хүй долоон худагт, цамын талбайд

20:10-21:00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд болох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *