Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмын үеэр морин дээрээс сур харвах тэмцээн болно​

Нийслэлийн Засаг даргын Тамын газраас Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншин наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг найм дахь жилдээ зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан НХМТ-д өнөөдөр мэдээлэл хийлээ. Шашин соёлын уг наадам нь анх 1939 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтыг ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй аж. Энэ удаагийн шашин, соёлын наадам нь энэ сарын 4,5-ны өдрүүдэд Хүй долоо худагт болох юм.

Харин маргаашнаас эхлэн Гандантэгчэнлин хийдэд Жахар хот мандал, Балин тахил, баг Адислах юм. Мөн хүрээ жахар цамын хурал хурж, Дотоод цам харайх ёслол болох юм.

Уг наадам нь Монголчуудыг харийн гүрний эрхшээлд байх үед ч зохиогддог байсан бөгөөд энэ ч утгаараа Монгол түмний эв нэгдлийг бэлгэдэл гэж үзэхэд болно хэмээн онцолж байв. Наадмын үеэр 256 хүчит бөхчүүд эр баяраа сорихоос гадна их насны болон жороо морьд уралдах юм байна.

Наадмын үеэр, лам нарын дунд ном хаях тэмцээн, жороо морины үзүүлвэр, морин дээрээс сур харван тэмцээн зэрэг болох аж.

Мөн Очирваань бурхны их тахилга болохын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн дахин давтагдашгүй ховор нандин үзмэр, шүтээнүүдийг гадны жуулчид олон нийтэд дэлгэн сонирхуулах гэнэ. Уг наадмын хамгийн гол зүйл нь Хүрээ цам харайх ёслол байдаг. Иймд 100 гаруй цамчид хортон дайсан ад зэтгэрийн догшидын хөдөлгөөнөөр дайснаа даран сөнөөж буй хамгийн гүн гүнзгий өгүүлэмжтэй бүжгийг уран нарийн хийц бүхий дэлгэр том багаа өмсч, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж гаргах юм.

Даншиг наадмыг очиж, үзэж сонирхохыг хүссэн хүмүүст наймдугаар сарын 4,5 өдрийн өглөө 09:00 цагаас эхлэн Таван шарын автобусны буудлаас Хүй долоон худаг чиглэлд 20-30 минутын зайтай автобуснууд явах юм байна. Хамгийн сүүлийн автобус 21:18 минутад Хүйдолоон худгаас буцаж аж. Автобусар үйлчлүүлэхдээ мөнгөө бэлнээр өгөх юм. Зорчих үнийн хувьд, том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөг гэнэ.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *