Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмын үеэр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг үүрэг болгов

МХЕГ-аас даншиг наадам зохиогдох таван аймгийн Мэргэжлийн хяналтын газарт наадмын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Наадмын үеэр хоол, хүнсний гаралтай хордлого халдвар гарахаас сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүний ил задгай худалдаанд тавих хяналтыг чангатгах, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг хяналтыг чангатгах, цахилгаан хангамж, шингэрүүлсэн шатдаг хийн ашиглалт зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Мөн үер усны болзошгүй аюулаас сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэх, хариуцагч аж ахуйн нэгж байгууллагад анхааруулах, зөвлөмж өгөхийг чиглэл болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *