Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмаар 35 кг муудсан махыг хураан авч, устгалд оруулжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Даншиг Наадам-Хүрээ Цам” наадам Хүй долоон худагт зохион байгуулагдлаа. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, хяналт шалгалт зохион байгуулав.

Хүй долоон худагт наймдугаар сарын 04-05-ны өдрийн хооронд 45 улсын байцаагч, албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал шаардлага хангаж буй эсэх. Мөн ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ.

Хяналт шалгалтад нийт 173 аж ахуйн нэгж, 131 иргэн хамрагдсан. Үүнд:

  • Нийтийн хоолны үйлдвэрлэл-167
  • Худалдааны-86
  • Хүүхдийн тоглоом- 105
  • Бусад-21

Хяналт шалгалтын явцад зөвшөөрөлтэй нийтийн хоолны үйлдвэрлэл явуулж байгаа 35 газар /угаадас асгаагүй, алчуур бохир, эмх цэгцгүй/-ын зөрчлийг газар дээр нь арилгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 28 нийтийн хоолны үйл ажиллагааг зогсоож асар майханг буулган мөн зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 35 иргэний үйл ажиллагааг түр зогсоолоо.

Ил задгай гар дээрээс худалдаалж байсан 2 айраг, 7 шорлог, 1 жимсний үйл ажиллагааг зогсоон муудаж үнэр орсон үхрийн татсан мах 35 кг 247’500 төгрөгийн түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгажээ. Үүнээс гадна хүүхдийн тоглоом ажиллуулж байсан 105 газарт хяналт шалгалт хийж олон залгаатай, зориулалтын бус утастай үйл ажиллагаа явуулж байсан 15 иргэний цахилгааны утсыг хураан зөрчлийг арилгаж ажилсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *