Categories
мэдээ спорт

“Даншиг наадам-Хүрээ цам” наадмын морьдийг 18.00 цагт байлна

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлн наамдмын хурдан морьдын уралдаан үргэлжилж байна. Тухайлбал, 9-12 цагийн хооронд их нас, 10-13 цагийн хооронд жороо морины уралдаан болно. Ингээд орой 18.00 цагт түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулах юм. Мөн хурдан морь унаач хүүхдэд бэлэг гардуулах юм байна. “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам өнөөдөр 21.00 цаг хүртэл Хүй долоон худагт болно.

Харин 19.30 цагт Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн шөвгөрсөн бөхчүүдэд Даншигийн арслан, заан, начин цол үнэмлэх олгох юм байна. Ингээд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам 20.00 цагт хаалтын ажиллагаагаа цамын талбайд хийж, залбирал ерөөл айлдсанаар 21.00 цагт өндөрлөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *