Дани Улсын Ерөнхий сайд Ларс Лёкке Расмуссен өөрийн танилаасаа хахууль авсан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа юм байна.
Энэ талаар төрийн албан хаагчаар өмнө нь ажиллаж байсан нэг хүн цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Тухайлбал, Ерөнхий сайдын танил нь түүнийг 2016 онд хамт завиар аялахыг урьсан бөгөөд тэр ч урилгыг хүлээн авчээ. Түүний амралтын нийт зардал 10,000 дани крон буюу 1,700 ам.доллар болсон бөгөөд тус улсын хуулиар хахууль авсан хэрэгт шалгагдах хангалттай үндэслэл болно гэж хэвлийнхэн мэдээлсэн байна.
Харин Расмуссен уг асуудлыг үгүйсгэж, нөхөрсөг уулзалт байсан, тэгээд ч хууль зөрчөөгүй гэж хэлжээ.