Categories
гадаад мэдээ нийгэм

Далайн түвшин нэг метр орчмоор нэмэгдэнэ DNN.mn

Дэлхийн уур амьсгал цельсийн 1.8 ба түүнээс дээш хэмээр дулаарбал Гренланд болон Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн хайлах явц огцом хурдсаж, дэлхийн далайн түвшин эрс нэмэгдэнэ гэжӨмнөд Солонгосын Суурь шинжлэх ухааны хүрээлэн(IBS)-ийн эрдэмтэд мэдээлсэн байна. “Хэрэв хүн төрөлхтөн Дэлхийн дулаарлыг цельсийн 1.8 хэмд барьж чадахгүй бол Гренланд болон Баруун Антарктидын мөсөн давхарга хагарч, маш хурдан хайлж эхэлнэ. Хэрвээ бид энэ талаар ямар нэг арга хэмжээ авахгүй бол энэ явц үргэлжлэн 130 жилийн дараа дэлхийн далайн түвшин нэг метр орчмоор нэмэгдэнэ” гэж “IBS”-ийн профессор Аксель Тиммерман хэлжээ. Цаг уур судлаачид Гренланд ба Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн компьютер загварчлалынхаа тусламжтайгаар ийм дүгнэлтэнд хүрсэн юм байна. Уг загварчлалаар тэдгээр мөсөн бүрхүүлийн бүтцийн янз бүрийн өөрчлөлтүүд мөс хайлах явцад хэрхэн нөлөөлж байгааг тооцоолжээ. Тухайлбал, мөсний цууралт хагаралт, мөсөн уул үүсэх явц ба мөсний гадаргуун дээрх хайлсан усны нөөц болон далайн эрэг рүү шилжих мөсөн давхаргын нүүдэл хурдсах, мөсний хэмжээ багасах зэрэг явцыг энэ загварчлал тооцсон байна. Өөрөөр хэлбэл, цаашид дэлхийн дулаарал үргэлжлэхийн хэрээр Гренланд, Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн бүтцэд өөрчлөлт орж, хагарал үүссэнээр мөс хайлах явц 30 дахин хурдсаж, энэ явцыг зогсоох боломжгүй болох аж.

Зөвхөн Гренланд, Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн бүтцэд гарч буй өөрчлөлтөөс болж 2150 он гэхэд далайн түвшин 1 метр орчим нэмэгдэх ба хэрвээ нөхцөл байдал улам муудвал далайн түвшин 140 см гаруй нэмэгдэнэ гэж А.Тиммерманы багийн судлаачид дүгнэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *