Categories
гадаад мэдээ

Далайд хөвж явсан хүүг олжээ

Хэдэн сарын өмнө дүрвэгсэдийн онгоц осолдож, хэдэн арван хүүхдийн цогцос далайн эрэг рүү шидэгдсэн аймшигт явдал болсон билээ. Тэгвэл Туркийн загасчид газрын дундад тэнгист хөвж явсан ой зургаан сартай хүүг олж, амийг нь аварсан мэдээлэл дэлхийн бүхий л хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр цацагдаад байна. Европыг зорьсон дүрвэгсдийн завь, хөлөг онгоцуудын нэг нь сүйрсэн байж болзошгүй, тэдгээр дээр явсан бололтой хэмээн аврах хантааз өмсгөсөн хүүгийн Туркчууд таамаглаж байна. Хүүг уснаас гаргасан загасчин залуу туркээр “Ах минь, хүү амьд байна, тэр амьд байна. Бурхан минь хүү амьд байна” хэмээн хашгирч буй нь дүрс бичлэгт үлдэж, цахимд нийтлэгджээ. Туркчүүд хөлгүй уснаас амьд гарсан азтай хүүг Мухаммед хэмээн нэрлэж, түүний тухай мэдээллийг цаг алдалгүй нэвтрүүлж буй аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *