Categories
гадаад мэдээ нийгэм

​Далай, тэнгисийн хуванцар хаягдлыг тооцоолов DNN.mn

Далай, тэнгист 171 их наяд ширхэг хуванцар хаягдал хөвж байгааг эрдэмтэд тооцоолжээ. Энэ нь 18 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, 2005 оны судалгаагаар далай, тэнгис дэх хуванцрын хэмжээ 16 их наяд ширхгээр тооцоологдож байжээ.

Судалгааны ажлын дүнд хаягдсан хуванцраас гадна хуучирч, элэгдэн жижиг хэсгүүдэд хуваагдсан хуванцар хаягдлууд ч багтаж байгаа аж. Бичил хуванцрууд нь тэдгээрээр хооллосон загас, далайн амьтдаар болон ундны усаар дамжиж хүний биед хүрдэг байна.

Атлантын далайн хойд хэсэгт хуванцар хаягдал хамгийн ихээр бөөгнөрчээ.

Далайн амьтдыг үхэлд хүргэж байгаа хуванцрыг багасгах үр дүнтэй бодит ажлыг хийх шаардлагатай байгааг эрдэмтэд хэлж байна. Үүний тулд далайг цэвэрлэхээс илүүтэйгээр хуванцрын хэрэглээ, үйлдвэрлэлийг багасгах нь зүйтэй гэж үзжээ. Дэлхийн 100 гаруй улс орон 10 орчим жил үргэлжилсэн яриа хэлэлцээрийн үр дүнд далайг хамгаалах түүхэн гэрээг энэ сард байгуулсан. Ингэснээр 2030 он гэхэд далайн 30 хувь тусгай хамгаалалттай болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *