Categories
гадаад мэдээ

​Далай ламыг Монголд айлчлахыг хориглохыг Хятадын зүгээс шаарджээ

Монгол Улсад айлчлан ирээд байгаа Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг Монголд хийх айлчлалыг цуцлахыг БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлснийг дэлхийн мэдээллийн сувгууд дамжуулж байна. Тус мэдэгдлийг Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан сэтгүүлчдэд хийдэг ээлжит мэдээллийнхээ үеэр өнөөдөр хийжээ. Тэрээр хэлэхдээ “Хоёр талын хамтын ажиллагааг дэмжин ажиллахыг сануулан, амласандаа байхыг Монголын талд уриалж байна. Далай ламыг бүү эх орондоо оруул. Далай ламын манай улсаас салан тусгаарлах үйл хэргийг битгий дэмж” хэмээжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *