Categories
мэдээ нийгэм

Далай лам Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд иргэдтэй уулзаж байна

dalai lamӨнөөдөр Монголын бурхны шашны төв Гандантэгчинлэн хийдэд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам сүсэгтэн олонтой уулзаж, үг хэллээ. Урьдчилсан гаргасан хөтөлбөр ёсоор тэрээр Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд иргэдтэй уулзсан юм. Энэхүү уулзалттай холбоотойгоор Гандантэгчинлэн хийд олны хөлд дарагдаад байна. Иймд XIV Далай ламын аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид хамгаалалтанд гарсан байгаа юм. Тэрээр өнөөдөр өөр арга хэмжээнд оролцохгүй бөгөөд маргааш 09:30-11:30 цагт Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван “UВ раlасе”-д айлдаж 13:00-15:00 цагт мөн номын айлдвараа үргэлжилүүлэх юм байна.

dalai lam

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *