Categories
гадаад мэдээ

Дайны үед бэлгийн боолчлолд өртсөн солонгосчуудаас 23 нь амьд сэрүүн байна

Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны төлөөлөгчид дайны үед цэргүүдийг зугаацуулж байсан эмэгтэйчүүдийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэх талаар 2 талын хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлэх амлалтыг дахин баталлаа. Хоёр талын төлөөлөгчид энэ тухай асуудлаар мягмар гарагт Сөүл хотноо хэвлэлийн бага хурал хийж танилцуулсан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Япон, БНСУ-ын дээд албан тушаалтнууд дайны үеийн хохирогч эмэгтэйчүүдийн асуудлыг шийдэхээр тохиролцож, гэрээ байгуулсан. Энэ гэрээг хэрэгжүүлэхэд 2 талаас харилцан хүчин чармайлт гаргаж байгаа гэж төлөөлөгчид мэдэгдэж байна.

Өмнөд Солонгосын засгийн газар өнгөрсөн 7 дугаар сард хохирогч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор сан байгуулж байсан юм. Өнгөрсөн сард энэ сангаас дайны үед бэлгийн боолчлолд өртсөн нийт 46 хүнээс 23 нь гэрээний санхүүжилт хийх үед амьд сэрүүн байсан учир тэдэнд мөнгөн төлбөр өгсөн гэж мэдэгдсэн. Мөн өнгөрсөн баасан гарагт Өмнөд Солонгосын парламент ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үзүүлэхгүй гэж шийдсэний дараагаар, хамгийн том сөрөг хүчин болох Өмнөд Солонгосын ардчилсан намынхан эдгээр эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилготой гэх 2 талын гэрээг дахин авч үзэхийг засгийн газарт уриалаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *