Categories
мэдээ спорт

Даамны ДАШТ-д монголын тамирчин аравдугаар байр эзэлжээ

2017 оны 10 дугаар сарын 1-16-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Дэлхийн даамны аварга шалгаруулах тэмцээн тойргийн системээр Эстони улсын нийслэл Таллинн хотноо зохиогдсон юм. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн Ази тивийн хошой аварга, олон улсын их мастер Мөнхбаатарын Нямжаргал 15 тоглохдоо 3 хожил, 10 тэнцээ, 2 хожигдолтой нийт 16 оноогоор 10 дугаар байр эзэлжээ. Түүний энэ амжилт ДАШТ-д оролцсон Монголын тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт боллоо хэмээн Монголын даамын холбооноос мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *