Categories
мэдээ спорт

”Даамын фестиваль-2015”-ийн бүртгэл үргэлжилж байна

Монгол улсад 100 буудалт даам хөгжиж эхэлсний 50 жилийн ойд зориулсан “ДААМЫН ФЕСТИВАЛЬ 2015” тэмцээнийг энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна. Фестивалийн хөтөлбөрт түргэн тоглолт, бодлогын, асуулт хариултын тэмцээн болох юм байна.

Энэхүү Ойн нэрэмжит түргэн тоглолтын тэмцээнд бүх тоглогчид хамт өрсөлдөх бөгөөд АХМАД (1960 ба түүнээс өмнө), НАСАНД ХҮРЭГСЭД, ӨСВӨР (1999 ба түүнээс хойш), ХҮҮХЭД (2005 ба түүнээс хойш), СОНИРХОГЧИД (зэрэг, цолгүй) зэрэг ангиллаар эрэгтэй, эмэгтэй эхний 3 даамчдыг шалгаруулна. Харин бодлогын болон асуулт хариултын тэмцээнийг “блиц” хэлбэрээр зохион байгуулна.

Фестивалийн арга хэмжээнд оролцохыг хүсэгчдийг www.mondaam.mn-р энэ сарын 20-ны өдрийг хүртэл бүртгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *