Categories
мэдээ нийгэм

Д.Өнөрболор: Халдвар авсан иргэд хамгийн багадаа 150-200 мянган төгрөгөөр эм авах нь хүнд тусч байна

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед Засгийн газар коронавирусийн халдварын үед хэрэглэх эмийн үнийг тогтворжуулах шаардлагатай байна гэж УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хэллээ.

Түр хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн цар тахлын нөхцөл байдлын тухай мэдээллийг сонсож буй юм. Энэ үеэр Д.Өнөрболор гишүүн Ковидын халдвар авч гэрээр эмчлэгдэж байгаа хүн хамгийн багаар бодоход 150-200 мянган төгрөгийн эм бэлдмэл авах нь иргэдэд маш хүнд тусч байна. Иймээс эмийн компаниудын монополь эрхэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх, эмийн үнийг бууруулах, даатгалд хамруулах, эмийн сангуудад тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй байна гэлээ.

Үүнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, вирусийн эсрэг эм харилцан адилгүй үнэтэй. Сүүлийн үед эмийн үнийг хөөрөгдүүлэх хандлага гарч байгаатай холбогдуулан өчигдөр эмийн зөвлөл хуралдаж, нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлгийг буюу ямар үнэтэйгээр санал болгож зөвшөөрөл авсан гэдгийг нь олон нийтэд ил тод зарлаж байх шийдвэр гарсан. Ингэснээр вирусийн эсрэг эм ямар үнээр бүртгэгдсэн гэдгийг иргэд мэдэх боломжтой болно гэдэг хариултыг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *