Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар сайд АНУ-ын хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Энх тайвны корпус, Азийн сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Америкийн худалдааны танхимын Монгол Улс дахь салбар (АмЧам), “World Learning”, МерсиКор зэрэг байгууллагын Суурин төлөөлөгч, төлөөлөгчдийг 2018 оны 5 дугаар сарын 11-нд Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав. Уулзалтад АНУ-ын Түр хамаарагч мөн байлцав.

Уулзалтаар холбогдох байгууллагууд сүүлийн үед Монголд хэрэгжүүлж буй ажлаасаа болон цаашид хийхээр төлөвлөж ажлаасаа тус тус танилцуулав. Хоёр орны харилцаа нь зөвхөн Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа байх ёсгүй, иргэд хоорондын, хүмүүнлэгийн зэрэг өргөн харилцаатай байх учиртай бөгөөд энэ хүрээнд эдгээр байгууллагын үйл ажиллагаа нь Монгол, Америкийн хоёр талын харилцааг баяжуулан бэхжүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулж ирснийг Сайд Д.Цогтбаатар тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Талууд Монгол Улсад сайн дурынхны үйл ажиллагааг дэмжих, “LEAD Mongolia” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай улсын үхрийн махны экспортыг дэмжих төслийн хэрэгжилт зэрэг болон харилцааны бусад асуудлаар ярилцан санал солилцож, хамтын ажиллагааны өргөн, шинэ боломжууд байгааг харилцан онцолж, эдгээрт хоёр орны Засгийн газрууд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *