АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх тавдугаар сард болох НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцох гэнэ. Тэрээр өнөөдөр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярихдаа энэ тухайгаа мэдэгдсэн байна.
Д.Трамп, Й.Столтенберг нар НАТО-гийн гишүүн орнуудыг яавал үүргээ биелүүлж тус байгууллагын санхүүжилтыг хийдэг болох талаар ярилцжээ. Түүнээс гадна Украины зүүн нутагт хэрхэн энхийг сахиулж тайван замаар асуудлыг шийдэх талаар санал бодлоо солилцсон гэнэ.