АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан ордон дахь албаа хүлээж авсан эхний өдрөө Барак Обамагийн гаргасан олон арван шийдвэрийг цуцлах гэнэ. Тэрбээр,“Оросын удирдагч их ухаалаг гэдгээ дахин харууллаа. Америк Оросын дипломатчдыг хөөж гаргасан бол В.Путин тийм шийдвэр гаргасангүй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт болоод ажлын байр нэмэгдүүлэхэд чөдөр тушаа болж байсан маш олон шийдвэр, журам, арга хэмжээг эхний өдрөө хүчингүй болгоно” гэж хэлсэн байна.
Чухам ямар асуудалтай холбоотой ямар шийдвэрийг цуцлах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ Трамп өнгөрсөн хугацаанд Барак Обамагийн цагаачлалын асуудал, эрчим хүч, гадаад харилцааны тал дээр авч хэрэгжүүлж буй бодлогыг шүүмжилсээр ирсэн юм. Тэгэхээр 45 дахь ерөнхийлөгчийн эхний шийдвэрүүд энэ чиглэлд хамаарах бололтой.