Categories
мэдээ улс-төр

Д.Тэрбишдагва: Ард түмэн таван цулаар амьдарч байна

Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр ард иргэдийн амьдрал ямар байгаа талаар мэдээллээ.Тэрээр чуулган завсарлах хугацаанд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзалт хийжээ. Ингэхдээ ард түмний амьдрал туйлдаж, “набор” буюу таван цул авч иддэг болсныг олж мэдсэн гэв. “Набор гэдэг нь чихэр бус иргэд таван цулыг ийн нэрлэдэг аж. Мөн эдийн засгийн өсөлт саарч байгаа энэ хүнд үед жижиг дунд үйлдвэр эрхлэгчид мөнгөгүй болж, өрөнд орохын хажуугаар НӨАТ-ын хуулиар далайлгаж байна гэж ард түмэн хэлсэн гэлээ.

Тэрбээр хэвлэлийн хурлынхаа эхэнд “Төрийн ордноос, УИХ-ын чуулганы танхимаас ард иргэдийн амьдралыг мэдэж болдоггүй юм байна” хэмээсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг татав.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. МАХН, МАН ирэх сонгуульд эвсэж орох асуудал яригдаж байна. Уг асуудалд та ямар байр суурьтай байна вэ гэсэн асуултад “Хоёр намын хамтын ажиллагаа эвтэй байх ёстой гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл байна. Би 2015 оны дөрөвдүгээр сард “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө МАН, МАХН хамтрах ёстой гэж хэлж байсан. АН-ынхан ч манай хоёр нам эвсэж сонгуульд оролцохыг дэмжиж байна” гэсэн хариулт өгсөн бол ЭМСЯ-ыг хэзээ удирдлагатай болгох тухай асуултад “Эрүүл мэнд, спортын сайдыг томилох ёстой. Одоогийн байдлаар энэ салбар сайдгүй ч биш түр орлон гүйцэтгэгч томилоод ажиллуулж байна. Шадар сайдын ажил их байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарыг давхар удирдаж байгааг зөв гэж үздэггүй. Тиймээс би Ерөнхий сайдтай утсаар ярьж Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой гэж саналаа хэлсэн” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *