Categories
мэдээ спорт

Д.Сумъяаг 60 сая, сар бүр гурван сая төгрөгөөр урамшуулна

“Рио-2016” олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяад Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу Засгийн газраас мөнгөн шагнал олгоно. Тодруулбал олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг өгөх Засгийн газрын тогтоолоор бий. Харин олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал олгодог ажээ. Тиймээс МУГТ Д.Сумъяа энэ олимпийн хүрээнд Засгийн газраас нэг удаа 60 сая, насан туршдаа сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал авах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *