Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар сайд “Роснефть” -ийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээнд сууна

Д.Сумъяабазар зурган илэрцүүд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээнд суухаар болжээ. Хэлэлцээр энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод явагдах аж.

Энэ өдрүүдэд сайд Д.Сумъяабазар Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй. Тэрээр Давост ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, түлш шатахууны хангамж, геологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр түлш, шатахууны хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг хангах, үнэ бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа шадар сайд Аркадий Дворковичод илэрхийлсэн бөгөөд ОХУ-ын талаас энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа тодотгосон аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *