Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулалтыг татах гол хүчин зүйл нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх явдал

УУХҮЯ-аас “МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг хийж байна. Тус уулзалтыг Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө сурталчлах үүднээс анх удаа зохиолоо. Мөн эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой аж. Чуулга уулзалтыг Ашигт малтмал газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Блүүмберг” телевиз хамтран зохион байгуулав.

-НИЙТ 100 ОРЧИМ ХҮН ОРОЛЦОЖ БАЙГААГААС 70 ОРЧИМ ХУВЬ НЬ 10 ГАРУЙ ОРНЫ ГАДНЫ ТӨЛӨӨЛӨГЧ БАЙНА-

Энэ үеэр хөрөнгө оруулалтыг татах гол хүчин зүйл нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх явдал болохыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар онцоллоо.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж буй юм. Иймд эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчдын итгэл нь аль нэг байгууллагын оролдлогоор бус харин төрийн бүх байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголтын үндсэн дээр өргөжин тэлэхийг салбарынхан онцоллоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс төрийн бусад байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, элчин сайдын яамдуудтай хамтын ажиллагааг улам өргөжүүлж ажиллах болно.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *