Categories
мэдээ спорт

Д.Отгондалай Тайландын эзэн хааны цомд алтын төлөө тоглоно

Тайландын нийслэл Бангкок хотод Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах сонирхогчдын боксын олон улсын тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. Тэмцээнд манайхаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш Д.Банди, ОУХМ Н.Мөнхсайханы удирдлага дор долоон тамирчин тулалдснаас “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар өчигдөр хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл дөнгөж сая 60 кг-д Д.Отгондалай Кубын боксчин Дариаски Палмер Каррионыг 3:2-оор ялж, маргааш алтан медалийн төлөө тулалдахаар боллоо. Ийнхүү Тайландын эзэн хааны цомын тэмцээнд 10 жилийн өмнө түрүүлсэн Д.Отгондалай маань өмнөх амжилтаа бататгахад ганцхан даваа үлдээд байна. Тэрээр 2007 оны энэ тэмцээнд ОХУ-ын боксчин дэлхийн аварга Водапяновыг ялснаар түрүүлж байв. Түүнчлэн өнөөдөр 49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ хагас шигшээд Энэтхэгийн боксчин Кумар Какарад дийлдснээр хүрэл медаль дээр буулаа.

Гавьяат тамирчин Д.Отгондалай маргааш алтан медалийн төлөө тулалдана

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *