Categories
мэдээ нийгэм

Д.Одбаярт хариуцлага тооцуулах шаардлагыг хүргүүллээ

“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” ТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандан ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярт хариуцлага тооцуулах шаардлагыг хүргүүллээ. Ялгаварлалыг хариуцлагажуулъя” ТББ-ын тэргүүн Л.Отгонцэцэг “ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр “Корейн Эйр” компанийн онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн, архи хэтрүүлэн хэрэглэж ёс зүйгүй авирласан асуудалд холбогдсон. Түүний гаргасан энэхүү ёс зүйгүй үйлдэлд бид дургүйцлээ илэрхийлж, түүнийг ҮХЦ-ийн даргын албан тушаалаас огцроод зогсохгүй гишүүнээс чөлөөлөгдөх ёстой гэж шаардаж байсан. Гэвч ажлаасаа чөлөөлөгдөх нь бүү хэл уучлал гуйгаагүй. Д.Одбаяр өөрөө цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй бол түүнийг томилсон албан тушаалтан хариуцлага тооцож өгөөч гэдэг хүсэлт тавьж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *