ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлнэ. Дөрөв нь оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь 25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд нь дунджаар 21-22 настай. Батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа. ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт хүнд 381 шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор цуглуулсан сорьцод шинжилгээ хийсэн” мэдээллийг өглөө.
Categories